“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна 2018 оны 06 сарын 21

news image

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “АСА цирк”-т нээлтээ хийлээ. 29 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Тайланд, Тайвань, Казакстан, Киргизстан, Энэтхэг, Ирак, Иран, ШриЛанк, БНАСАУ, БНСУ тэргүүтэй 13 орны 120 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг ширэн бээлийтнээ оролцуулахаар болсон юм. Мөн тус тэмцээний Ерөнхий шүүгчийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос томилсон бөгөөд шүүгчдийн тал нь гадаадын шүүгчид юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн боксын холбооны ерөнхийлөгч Серик Конакбаев, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон Биеийн тамир спортын газар, МҮОХ-ны удирдлагууд, Монголын боксын спортын ахмад тамирчид, ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөлүүд оролцож, нийт оролцогч тамирчиддаа амжилт хүслээ.

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монголын боксчин Н.Энхбат Сөүлийн олимпийн наадмаас анх удаа хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсон, П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа билээ.

“Улаанбаатар цом 2018” Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын боксын холбооны “Топ түнш” Капитрон банк, Ажнай групп, Ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Гэрэл плас медиа групп”, “Эх орон” телевиз зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Тэмцээн 2018.06.20 - 06.24-ний өдрийн хооронд АСА циркт өдөр бүр 13.00 цагаас эхлэх бөгөөд бокс сонирхогч та бүхэн хүрэлцэн ирж, тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн тус тэмцээнийг “Эх Орон” телевиз болон https://www.facebook.com/ehoron.hdtv фэйсбүүк хуудсаар үзэх боломжтой.

Та бүхнийг хүрэлцэн ирж, Монголынхоо тамирчидаа дэмжихийг урьж байна.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалы

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

ОХУ-ыг зорих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Капитрон банкнаас ЮнионПэй интернэйшнл байгууллагатай&

image

Л.Ариунаа: Харилцагчид банкинд илүү итгэж, банкийг илүү сонгож байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк