Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна 2018 оны 06 сарын 19

news image

ОХУ-ыг зорих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Капитрон банкнаас ЮнионПэй интернэйшнл байгууллагатай хамтран ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулж, дараах урамшууллыг хүргэж байна.

Та спортын хамгийн том баяр болж буй ОХУ-д аялангаа Капитрон банкны ЮнионПэй картаа дурын карт уншигч ПОС төхөөрөмж дээр уншуулан худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой боллоо. Энэхүү урамшуулал нь 2018 оны 6-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 7-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд буцаан олголтын урамшуулал нь 2018 оны 7-р сарын 20-ны өдрийн дотор таны картын дансанд орох юм.*

*Буцаан олголтын урамшуулал нь худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан 100-250,000 төгрөг хүртэл байна. (Нэг удаагийн буцаан олголтын дээд хэмжээ 240,000 төгрөг)

 

Мөн харилцагч та ОХУ-д ЮнионПэй картаа ашиглан дараах хөнгөлөлт, урамшууллыг давхар эдлэх боломжтой. Үүнд:

  • ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Екатрингбург зэрэг хотуудын “Бургеркинг” түргэн хоолны  сүлжээ ресторанаар 2018.06.01 - 2018.11.30-ны хооронд ЮнионПэй картаар тахианы махтай бургер, сэндивчийг 50% хямдралтай худалдан авах;

  • Москва хотын “Шереметево” олон улсын нисэх онгоцны буудал дахь татваргүй барааны дэлгүүр (Duty Free)-ээс 2018.06.01 - 2019.05.31-ний өдрийн хооронд ЮнионПэй картаар худалдан авалт хийхэд шатлалаас хамаарч 15% хүртэл хөнгөлөлт авах (500 евро хүртэл 7%, 500-1000 евро хооронд 12%, 1000 евро болон түүнээс дээш дүнтэй бол 15% хөнгөлөлт авах);

  • ОХУ-ын “Азбука вкуса” сүлжээ дэлгүүрүүдээс 2018.06.01 - 2018.09.30-ны өдрийн хооронд ЮнионПэй картаар худалдан авалт хийгээд жигнэмэг бэлгэнд авах гэх мэт.

Капитрон банк нь 2016 оны 6 дугаар сард ЮнионПэй интернэйшнл байгууллагын гишүүн болж, дэлхийн хаана ч ашиглагдах, №1 өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, гурвалсан валюттай ЮнионПэй аяллын картыг Монголын зах зээлд нэвтрүүлсэн.

Тус картын онцлог нь TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээнд холбогдсон учир Ази тивийн аялал жуулчлалын бүс нутагт байрлах 1200 гаруй байгууллагуудаас хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжтой. Тухайлбал, карт эзэмшигч та TravelMate.Asia лого баннер байршуулсан томоохон зочид буудал, амралтын газар захиалга хийх, нислэгийн цагийн хуваарийн мэдээлэл авах, WIFI үйлчилгээний хөнгөлөлт авах, ОУ-ын аяллын даатгал, аяллын тусламж авах, ресторан, дэлгүүр, бусад үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх зэргээр олон төрлийн үйлчилгээг тус картаар авч болно.

Эрхэм харилцагч та Капитрон банкны өөрт ойрхон салбарт хандаж, UPI аяллын картаа захиалан аваарай. Капитрон банкны ЮнионПэй картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалы

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Л.Ариунаа: Харилцагчид банкинд илүү итгэж, банкийг илүү сонгож байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк