TEDxChinggisCity2018 арга хэмжээ зохион байгуулагдлаа 2018 оны 05 сарын 14

news image

Үнэ цэнэтэй шинэ санааг түгээн днлгэрүүлэх зорилготой TEDxChinggisCity2018 арга хэмжээ “Хязгааргүй сэтгэлээ” сэдвийн дор Хэнтий аймгийн Чингис хотноо 2018.05.12-ны өдөр 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. TED-ийн салбар арга хэмжээний нэг болсон тус үйл ажиллагаанд салбар бүрийн мэргэжилтнүүд оролцож, өөрийн үнэ цэнэтэй санаа, гайхалтай туршлагуудаасаа хуваалцсан юм.

ТЕD бол шинэ санааг түгээх зорилготой ашгийн бус байгууллага юм. 25 жилийн тэртээ АНУ-ын Калифорниа мужид 4 хоног үргэлжилсэн чуулга уулзалтыг анх зохион байгуулснаас хойш TED нь дэлхийг өөрчлөх маш олон шинэ санаануудыг дэмжих үйл ажиллагаа болон хөгжсөн юм. Үүний үр дүнд “шинэ сайхан санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилготой бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг үүсгэн байгуулагджээ.

TED бол “Technology”, “Entretainment”, “Design” гэсэн гурван үгийн товчлол юм. Жил бүр зохион байгуулагддаг тус чуулга уулзалтанд нь дэлхийн шилдэг сэтгэгчид болон бүтээн байгуулагчдыг 18 минут илтгэл тавихыг урьдаг бөгөөд тухайн илтгэгчид нь шинжлэх ухаан, бизнес, урлаг, технологийн талаар энгийн нэг лекц бус өөрийн туршлага дээр үндэслэсэн, сонирхолтой илтгэлүүдийг тавьдаг ажээ. Мөн тэдгээр илтгэлүүдийг www.ted.com цахим хуудас дээр үнэгүй үзэж болохоор байрлуулдаг.

TEDxChinggisCity үйл ажиллагааг дэмжин Капитрон банк ивээн тэтгэж оролцсоноос гадна Хэнтий аймгийн Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа зориулан Капитрон банкнаас мөрөөдөл картаа хүргэж байна. Хүүхдийг бэ&

image

Капитрон банкны Юнионпэй картын урамшуулал үргэлжилж байна

Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлт&

image

Капитрон банк Улаанбаатар хотын футзалын аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк