Капитрон банк дуучин Б.Баярцэцэгийн “Нежность” театр тоглолтон дээр хамтран ажиллаж байна 2018 оны 05 сарын 10

news image

Капитрон банк нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлийн төслүүдийг дэмжин хамтран ажилладаг билээ.

Гайхалтай цээл хоолойгоороо Монголын рок поп урлагт өөрийн орон зайг бий болгосон дуучин Б.Баярцэцэг нь өөрийн бие даасан, бүрэн хэмжээний “Нежность” тоглолтоо энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт Niciton Live Music Club-т толилуулах гэж байна.

Жилдээ ганцхан үдэш болдог, сонсогч фэнүүдийнх нь дунд хүсэн хүлээдэг болсон тус тоглолтон дээр сэтгэлд хоногшсон олон хит дуунууд эгшиглэх аж. Дуучны хэлснээр “Содон, зөөлөн, гал халуун” энэ тоглолтонд дурсамж хөглөж, сэтгэлд хоногшсон орос хит дуунууд, домогт диско хэмнэл цохилсон гайхамшигтай орой болох гэнэ.

Театр, дуу хосолсон энэхүү тоглолтонд ОХУ-ын уран бүтээлчид уригдан оролцохоос гадна 80, 90-ээд оны сэтгэлд хоногшсон хит дуунуудыг амьд хөгжимтэй хослуулан хүргэх юм. Энэхүү тоглолтын хамтран ажиллагчаар Капитрон банк, Kindzmarauli, Кaif zone, Tengri брэнд ажилласан бол тоглолтын зохион байгуулагчаар “Bayartsetseg Music Enterprises”, “B sounds” зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

Соёл урлагийг дэмжигч Капитрон банк


Бусад мэдээ

image

“Зээлийн батлан даалтад хэрхэн хамрагдах вэ” сэдэвт сургалт боллоо

Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран харилцагчид, бизнес эрхлэгчдэд зориулж, “Зээлийн батлан даалтад

image

Бизнес эрхлэгч таныг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтарсан сургалтанд урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрө

image

Капитрон банкны ЮнионПэй карт таны аялалд шинэ боломжийг олгоно

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк